ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 06. 19 цаг 04 минут

Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын аймгийн комиссын анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж явууллаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар удирдан явууллаа. Хуралдаанд Аймгийн тооллогын комиссын гишүүд, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1.Тооллогын комиссын гишүүдийг сум хариуцуулан батлах.       2. Сумдад явах хяналтын групп батлах. 3. Хяналтаар явах удирдамж танилцуулах, 4.Хяналтыг хийхэд анхаарах асуудал, 5. Бусад асуудал зэргийг хэлэлцсэн.

Аймгийн комиссын гишүүдэд Тооллогын комиссын орлогч  дарга Т.Амарбаатар болон Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат нар мал тооллогын ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, хяналтаар сумдад ажиллах удирдамжийн чиглэлээр мэдээлэл өглөө.

            Хурлын дэгийн дагуу дээрх асуудлыг хэлэлцэж  сумд хариуцан ажиллах болон хяналт хийх хуваарь зэргийг гишүүдийн гаргасан саналыг үндэслэн өөрчлөн санал нэгтэйгээр батлалаа.

Хуралдааны төгсгөлд тооллогын комиссын орлогч дарга жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын ажилд амжилт хүсч хуралдааныг амжилттай дуусгалаа.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 5-р сарын 23-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1700
  Ноолуур, кг 90000
  Бензин, А-80 1683
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2113

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018