АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 05 сар 08. 20 цаг 24 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 4 дүгээр сард 471 хүүхэд шинээр мэндэлж, 96 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 375 болж 2014 оны мөн үеэс 24.2 хувиар буюу 73-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 8.3, нас баралт 1.7 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.6 пунктээр өсч, нас баралт 0.6 пунктээр буурсан байна.

I.2  Хөдөлмөр

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 4 дүгээр сарын эцэст 810 болсны 361 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 769 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь буюу 19 хүнээр, 2014 оны 12 дугаар сарын эцсээс 3.2 хувь буюу 24 хүнээр тус тус өссөн байна. Эхний 4 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 450 иргэн шинээр бүртгүүлсний 77 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 65.5 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15.6 хувь нь дээд, 2.9 хувь нь тусгай дунд, 5.1 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 58.4 хувь нь бүрэн дунд, 14.3 хувь нь суурь, 2.6 хувь нь бага боловсролтой, 1.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 4 дүгээр сарын байдлаар 76 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 30 буюу 39.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбар 21 буюу 27.6 хувийг тус тус эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.

I.3  Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн халамжийн сангаас нийт 2.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 14.5 мянган иргэнд олгосноос халамжийн сангаас 1.2 тэрбум төгрөгийг  10.9 мянган иргэнд, улсын төсвөөс 0.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор  мянган иргэнд тус тус олгожээ.

 I.4  Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 4 дүгээр сарын байдлаар 83.5 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар буурч, 4.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 23.0 мянган хүн хамрагдсан нь 38.5 хувиар буурлаа. Түргэн тусламжийн дуудлага 5.5 мянган удаа гарсны 1.4 мянга буюу 25.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 26.3 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 4 дүгээр сард 468 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 471 хүүхэд болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 40-өөр, хүүхдийн тоо 42-оор тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 4 сард 261 болж, өмнөх оны мөн үеийнхээс 56 хүн буюу 27.3 хувиар өсөхөд цусан суулга, салхинцэцэг, сүрьеэ, зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 4 дүгээр сард 7 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхдээр буурч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 болж өмнөх оны мөн үеийнхтэй ижил байна.

I.7 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2015 оны 4 дүгээр сард 125 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 57 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4-өөр буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 264.3 сая төгрөгийн хохирол учирсны 81.9 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 124 хүн холбогдон сэжиглэгдсэний 19.4 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 230 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 533 хүн буюу 69.9 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 46 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 94.3 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 1.2 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар буурч ,өмнөх оны мөн үеэс 18.6 тэрбум төгрөгөөр буюу 24.6 хувиар өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 34.5 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.5 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 4 сарын эцэст 0.8 тэрбум болж , нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.8 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 4 сард 15.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.2 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 13.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар буурчээ. Аймгийн нэгдсэн төсвийн 13.0 хувийг татварын орлого, 1.6 хувийг татварын бус орлого, 85.4 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

II.3  Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2015 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, жилийн эцсээс 2.9 хувь, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.2 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.
       Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.2 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис бүлгийн үнэ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээ бүлгийн үнэ 0.3 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.0 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны бүлгийн 0.8 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

II.4  Хөдөө аж ахуй

4 дүгээр сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: унага, тугал 99.6 хувь, хурга 99.3 хувь, ботго, ишиг 99.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ботго, унага, тугал 0.1-0.7 пунктээр өсч, харин хурга, ишиг 0.1 пунктээр буурсан байна.

Мал төллөлт төл бойжилт. 2014 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1.2 сая хээлтэгч малын 69.7 хувь буюу 850.2 мянган хээлтэгч 2015 оны эхний 4 дүээр сарын сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 74.0 хувь, эм ямаа 72.6 хувь, үнээ 46.1 хувь, гүү39.7 хувь, ингэ 29.3 хувь төллөжээ.

Гарсан төлийн 99.2 хувь болох 849.5 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 206.9 мянга буюу 32.1 хувиар өссөн байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2015 оны 4 дүгээр сард 8.4 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 1.2 мянган толгойгоор буюу 16.3 хувиар өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 19, адуу 717, үхэр 419, хонь 3798, ямаа 3489 толгой байна. Малын нийт хорогдлын 44.9 хувийг хонь эзэлж байна.  Аймгийн хэмжээнд хорогдсон нийт мал оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын 2.7 хувь буюу 228 толгой мал хорогдож өмнөх оны мөн үеэс 90.4 хувиар буурчээ.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 9.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.5 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: боловсруулах аж үйлдвэрийнх 164.9 сая төгрөг буюу 10.0 хувиар өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 6.9 тэрбум төгрөг буюу 4.2  хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.8 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар тус тус буурлаа.

Оны үнээр 59.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 24.7 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, дулаан, цахилгаан, бялуу, талх хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэвийн боов, монгол дээл, хэрчсэн гурил, ажлын хувцас, монгол гутал, пальто, хүрэм, туурга, гэрийн бусад модон тавилга ширмэн болон төмөх зуух, яндан зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

 

 

Эх файлаар татах бол энд дарна уу.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1600
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019