БҮХ НИЙТИЙН КРОСС ГҮЙЛТИЙГ БУСАД БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас жил болгон зохион байгуулж явуулж байгаа “БҮХ НИЙТИЙН КРОСС” гүйлтийг 4 дугаар сарын 25-ны өдөр 3-р сургууль, Голомт банк, Энхжин өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж явууллаа.
Уг гүйлтэнд хүрэлцэн ирсэн хүмүүст хэлтсийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн эхний 3-р сарын инфографикийг 260 хүнд тархаан ажилласан.
Мөн 3-р сургуулийн сурагчид гүйлтэнд ирсэн хүмүүст зориулан бүжиг хийж сонирхууллаа.
Бүх нийтийн кросс гүйлтэнд ажилчиддаа идэвхтэй оролцуулсон “2-р цэцэрлэг”, “4-р сургууль”-ийг шалгаруулж, вакус витаминаар шагнаж урамшуулсан.
Сэтгэгдэл бичих