Хэлтсийн танилцуулга


Статистикийн хэлтэс нь анх аймагт 1960 онд байгуулагдаж эдүгээ аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс болон өргөжиж одоогоор  хэлтсийн дарга, үндсэн 4 мэргэжилтэн, 2 гэрээт, 2 судлаач нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Амжилтаас дурьдвал:

Тус хэлтэс нь ажлын үр дүнгээрээ системдээ 2001 онд 2-р байр, 2004 онд 3-р байр, 2006 онд 4-р байр, 2012 онд 4-р байр, 2014 онд 3-р байр, 2015 онд 2-р байр, хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр улсад 2-р байр, аймгийн хэмжээнд агентлаг, албад дотор 2010 онд 5-р байр, 2013-2015 онуудад 6-7-р байранд орж амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.



БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эдийн засаг, байгаль, нийгмийн талаарх шинжлэх ухааны зарим, аргад үндэслэсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, хараат бус, шуурхай, бодит мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино.

БИДНИЙ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Албан ёсны статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах статистикийн бүх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахад чиглэгдэнэ.

    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 7-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 65000
  Бензин, А-80 1730
  Бензин, А-92 1877
  Дизелийн түлш 2173

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018