Статистикийн хэлтсийн түүхэн товчоо


СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН УДИРДЛАГА

Description: 1. jagdar

Хэлтсийн анхны дарга
Дугарын Жагдар
1960-1973 он

   

Description: 1. sukhbaatar

Хэлтсийн дарга
Мажаагийн Сүхбаатар
1973-1987 он

   

Description: 1.darga
Хэлтсийн дарга
Очирын Цэрэндулам
1987-1988 он,
1991-2013

Description: http://web.nso.mn/portal/content_files/comppmedia/cimg0x5065.jpg

Хэлтсийн дарга
Тунгалагын Эрдэнэбат
2013 оны 2 дугаар сараас одоог хүртэл


ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1942 онд аймаг байгуулагдахад аймгийн яаманд мал аж ахуй, цэрэг, санхүүгийн хэлтсүүд байгуулагдаж, өөр өөрийн шугмаар тоо бүртгэлийн ажлыг эрхэлж байв.

1945 онд аймгийн төлөвлөгөөний комисс байгуулагдан түүнд мэдээ, бүртгэл хариуцсан тоо бүртгэгчийн орон тоо бий болж, улс ардын аж ахуйн зарим чухал мэдээ, тоо баримтыг жил, улирал, сараар тогтмол биш мэдээлж байв.

1960 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар аймгуудад тоо бүртгэлийн товчоо, суманд тоо бүртгэлийн улсын байцаагчийг бий болгосон бөгөөд тус аймгийн Тоо бүртгэлийн товчоо анх 1960 онд 6 орон тоотойгоор байгуулагдан анхны даргаар нь Дугарын Жагдар ажиллаж эхэлсэн.

1962 оноос сумын тоо бүртгэлийн улсын байцаагчийг татан буулгаж, сумын АДХГЗ-нд төлөвлөгөө, тоо бүртгэл хариуцсан орлогч даргын орон тоог бий болгосон бөгөөд аймгийн АДХГЗ-ны 1962 оны 5, 11 дүгээр захирамжуудаар сумдын анхны орлогч дарга нарыг томилон ажиллуулсан байна.

1964 оны 3-р сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор аймгийн Тоо бүртгэлийн товчооны нэрийг өөрчлөн аймгийн Статистикийн товчоо гэж нэрлэх болж, эрх үүрэг нь эрс өссөн.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1972 онд Статистикийн мэдээ, тайлан, судалгаа, мал тооллогын ажлыг сайжруулах 2 тогтоол гаргаж, орон нутгийн статистикийн товчоодод 2 орон тоо нэмэгдүүлсэн.

1973 онд Японы ширээний *Шарп КС-225* маркийн цэнэглэдэг тооны машин 2 ширхэгийг Статистикийн төв газраас хуваарилан өгч байв.

1984 онд телехолболтын *Мера-100* электрон тооцоолох машинтай болсон.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 1-р сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Статистикийн товчоог аймгийн АДХГЗ-ны Статистикийн хэлтэс болгон өөрчилж нэрлэх болсон.

1988 оны 5-р сараас Статистикийн хэлтсийг татан буулгаж, төлөвлөгөөний комисстой нэгтгэн Төлөвлөгөө, эдийн засгийн хороог зохион байгуулсан.

1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээр төлөвлөгөөт эдийн засгийн арга зүй шинэчлэгдэж эхэлснээр статистикийн нэлэнхүй ажиглалтаар мэдээлэл цуглуулан авч, судалгаа, дүгнэлт гаргадаг хуучин арга зүй өөрчлөгдөж, нэг удаагийн тооллого, түүвэр судалгааг хэрэглэж, мэдээлэл цуглуулах арга зүй нэвтэрч эхэлсэн.

1991 оны 1-р сараас дээрх хороо татан буугдаж, аймгийн АХГЗ-ны Статистикийн хэлтэс болж бие даан зохион байгуулагдсан

1992 оны 10 дугаар сарын 01-нээс аймгийн Засаг даргын тамгын газрын Статистикийн хэлтэс, 1993 оны 05 дугаар сарын 20-ноос аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗҮХэлтсийн Статистикийн тасаг болсон.

1994 онд Монгол улсын Статистикийн тухай хууль 6 бүлэг, 23 заалттайгаар батлагдсан. Статистикийн тухай хуулинд 1997, 1999, 2003, 2004, 2008, 2011, 2012, 2013 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон.

1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2000 онд аймгийн Засаг даргын санхүүгийн дэмжлэгээр өөрийн албаны автомашинтай болсон. 2008 онд Үндэсний статистикийн хороо болон аймгийн Засаг даргын санхүүгийн дэмжлэгээр авто машинаа шинэчилсэн.


ХЭЛТСЭЭС ГАРГАСАН ЭМХТГЭЛҮҮД

2002 онд аймгийн 60 жилийн ойг тохиолдуулан *Сүхбаатар аймаг-60 жилд* статистикийн анхны эмхтгэлээ гаргасан.

2007 онд аймгийн 65 жилийн ойг тохиолдуулан *Сүхбаатар аймаг-2001-2006 онд* статистикийн хоёр дахь эмхтгэл хэвлүүлсэн.

2008 онд Засаглалын 4 жилд зориулсан *Сүхбаатар аймаг 2004-2007 онд* статистикийн гурав дахь эмхтгэлээ гаргасан.

2009 онд Статистикийн албаны 85 жилийн ойд зориулан аймаг байгуулагдсан 1942 оноос хойш Сүхбаатар аймгийн "Хөдөө аж ахуй - 67 жилд" статистикийн дөрөв дэхь эмхтгэлийг гаргасан. Энэхүү номын хэвлэлтийн зардлыг 13 сумын мянгат малчид ивээн тэтгэн юм.  

2011 онд Сүхбаатар аймгийн 2008-2010 оны өрх, хүн ам, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг багтаасан Статистикийн тав дахь эмхтгэлийг бэлтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

2012 онд Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан аймгийнхаа туулж өнгөрүүлсэн түүх, хүн ардынхаа бүтээн байгуулсан ололт амжилт, хөгжил дэвшлийг тоон илэрхийллээр түүхчлэн үзүүлсэн "Сүхбаатар аймаг-70 жилд" хэмээх статистикийн зургаа дахь эмхтгэлээ бэлтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

7 хоногийн үнийн мэдээ
2017.04.26 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2267
  Цагаан будаа   кг   2150
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   65000
  Бор ноолуур   кг   65000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time