Сарын шуурхай мэдээ


АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН АГЕНТЛАГ, АЛБАД, ААН-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн удирдах ажилтны цуглаан дээр дараах  2 чиглэлээр мэдээлэл, сургалтыг хийлээ.
      1. 2014 оны жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын урьдчилсан дүнгийн талаар персантаци бэлтгэн тавьж мэдээлэл хийлээ. Энэ оны жилийн эцсийн урьдчилсан мэдээгээр 57.4 мянган хүн, 16.7 өрхтэй болж өнгөрсөн оноос 1067 хүн, 266 өрхөөр өслөө. Аймгийн төв буюу Баруун-Урт суманд нийт хүн амын 32.9 хувь болох 18.9 мянган хүн,  өрхийн 34.3 хувь болох 5.7 мянган өрх амьдарч байна. Мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өслөө. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа. Аймгийн хэмжээнд Баруун-Урт, Баяндэлгэр, Уулбаян, Түмэнцогт, Халзан, Наран сумд малаа 5 төрөл дээр нь өсгөлөө. Аймагтаа 374.5 мянган малаар Баяндэлгэр сум тэргүүлж байна.
    2. Мөн статистик мэдээлийн нэгдсэн сангаас интернетгүй орчинд мэдээллийг авах дев-инфо програмыг хэрхэн ашиглах талаар сургалтыг хийлээ. Энэхүү програм нь статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн онлайн бус хувилбар бөгөөд Монгол улсын статистикийн үзүүлэлтүүдийг он цагийн дарааллаар, газарзүйн байршлаар, хүснэгт, график байдлаар гаргах боломжтой юм.  Оны өмнө аймаг, сумын удирдлагууд, агентлаг албадын дарга, мэргжилтнүүд болон багийн Засаг дарга нарт уг CD-г тархааж ажилласан юм.


МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

 

Мал тооллогын дүнгээр 2014 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өслөө. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа.

 


      Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг Дэлгэрэх гэдэг газар малчин Дамдинсүрэнгийн Баяржаргалын хотонд 4 ихэр ишиг гарлаа.

7 хоногийн үнийн мэдээ
2017.04.26 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2267
  Цагаан будаа   кг   2150
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   6500
  Үхрийн мах   кг   7500
  Ямааны ястай мах   кг   5500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   65000
  Бор ноолуур   кг   65000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time