СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 28. 11 цаг 08 минут
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХ хамтран сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” сургалтын 2017 оны 03 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан явууллаа. Энэхүү сургалтанд хэлтсийн дарга Т.Эрдэнэбат 2016 оны жилийн эцсийн өрх , хүн ам, мал тооллогын дүн болон Статистикийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг хийв.
Дэлгэрэнгүй

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 17 цаг 44 минут
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.
Дэлгэрэнгүй

СҮХБААТАР АЙМГИЙН 2 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 15 цаг 26 минут
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 2 дугаар сард 172 хүүхэд шинээр мэндэлж, 44 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 128 болж урьд оны мөн үеэс 14.1 хувь буюу 21 хүнээр буурлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 11 цаг 57 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл суртчилгааны графикийн дагуу 3 дугаар сарын 15-ны өдөр хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд Аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, гэрээт ажилтан Ц.Азжаргал нар бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, орон нутгийн “BBS” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Захиалгын дагуу 13 ширхэг хэвлэн аймгийн удирдлагуудад болон агентлаг, албад, сумд, иргэдэд тархаан ажиллаж байна. Дээрхи мэдээллийг хэлтсийн web болон фейсбүүк хуудаст тавьж сурталчилан ажиллалаа.
Дэлгэрэнгүй

САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Нийтэлсэн: 2017 он 02 сар 25. 11 цаг 45 минут
Статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж доорх хүмүүсийг Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/30 тоот тушаалаар салбарын дээд шагнал "Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдэг Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Эрдэнэцогт овогтой Анхцэцэг, “Хүндэт жуух”-аар Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ооёо овогтой Ундрах нарыг шагналаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2017 он 02 сар 15. 13 цаг 18 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл суртчилгааны графикийн дагуу 2 дугаар сарын 15-ны өдөр хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд Аймгийн нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 1 дүгээр сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн Э.Анхцэцэг, гэрээт ажилтан Ц.Азжаргал нар бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, орон нутгийн “BBS”, “SB” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 14. 14 цаг 18 минут
Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн 01 дүгээр сарын инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

СҮХБААТАР АЙМГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 18 цаг 16 минут
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 1 дүгээр сард 104 хүүхэд шинээр мэндэлж, 26 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 78 болж урьд оны мөн үеэс 17.9 хувь буюу 17 хүнээр буурлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.08.23 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2133
  Цагаан будаа   кг   2200
  Шингэн сүү   литр   1000
  Хонины мах   кг   5500
  Үхрийн мах   кг   6500
  Ямааны ястай мах   кг   4500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   40000
  Бор ноолуур   кг   40000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time