ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ШИНЭЧЛЭН ТООЦЛОО

Нийтэлсэн: 2015 он 01 сар 30. 17 цаг 01 минут
"Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2015 онд мөрдөх хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/9 дугаар тушаалаар батлан гаргалаа. Энэхүү тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшинг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНТЭЙ ХАМГИЙН ОЙР МЭНДЭЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЖАГСААЛТ, аймаг, дүүргээр

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 15 цаг 14 минут
Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүхдүүдийн жагсаалт, аймаг, дүүргээр дэлгэрэнгүйгээр орж харна уу.
Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН БА ТҮҮНИЙ ЧАЦУУТНЫ ЖАГСААЛТ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 21 цаг 09 минут
Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр төрж, энэ өдөр нийт 181 хүүхэд мэндэлсэн байна. 3 сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн 180 чацуутан байна. Манай аймгийн хувьд 2015.01.24-ний 16 цаг 50 минутанд АНЭ-ийн Төрөх тасагт эцэг Эрдэнэцагаан сумын 5-р багийн иргэн Эрдэнэцогтын Эрдэнэбилэг, эх Баруун-Урт сумын 8-р багийн иргэн Адъяагийн Оюундарь нарын гэр бүлд 3550 гр жинтэй, 51 см урттай анхны охин нь болон мэндэлж Монголын Улсын 3 сая дахь иргэнтэй чацуутан боллоо. Жагсаалтыг дэлгэрэнгүйгээр орж харна уу.
Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 20 цаг 01 минут
Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт тэдгээрийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх” заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.
Дэлгэрэнгүй

2014 ОНД ХАМГИЙН ОЛОН МАЛ ТООЛУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 01 сар 22. 13 цаг 45 минут
Сүхбаатар аймаг нь 1942 онд байгуулагдсанаас хойш нийт мал болоод адуу, хонь, ямаа гэсэн 3 төрөл дээр хамгийн олон малыг 2014 онд тоолууллаа.
Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн 12-р сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 15. 03 цаг 04 минут
I.1 Өрх, Хүн ам Оны эцэст 16.7 мянган өрх, 57.4 мянган суурин хүн амтай болж урьд оноос өрх 266, хүн ам 1067-оор өслөө. Нийт өрхийн 46.2 хувь, хүн амын 47.7 хувь нь хөдөөд амьдарч байна. Нийт өрхийн 29.6 хувь нь байшинд амьдарч байгаа бөгөөд урьд оноос 0.4 пунктээр өслөө. Төвлөрсөн халаалттай орон сууцанд 1.6 мянган өрх амьдарч байгаа нь урьд оноос 135 өрхөөр өссөн байна. Хүн амын 49.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 65.6 хувийг 15-59 насныхан, 28.6 хувийг 0-14 насныхан, 5.8 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 52.3 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

"Төрийн мэдээллийн цаг" нэвтрүүлэгт оролцов

Нийтэлсэн: 2015 он 01 сар 11. 16 цаг 23 минут
Аймгийн Засаг даргын тамгын газраас бэлтгэн явуулдаг "Төрийн мэдээллийн цаг" нэвтрүүлэгт 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр оролцов. Төрийн мэдээллийн цаг нэвтрүүлэгээр хэлтсийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна 2014 оны томоохон ажлууд болон 2015 онд хийх ажлын талаар мэдээллийг өглөө.
Дэлгэрэнгүй

Аймгийн удирдлагууд болон агентлаг, албад, ААН-ийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 11. 15 цаг 10 минут
Аймгийн 2014 оны жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын урьдчилсан дүн, статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас статистик мэдээллийг интернетгүй орчинд хэрхэн авах талаар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн удирдах ажилтны цуглаан дээр хэлтсийн дарга Т.Эрдэнэбат мэдээлэл, сургалтыг хийлээ.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019