СҮХБААТАР АЙМГИЙН 2010-2014 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫН ТАЛААРХ ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 08. 09 цаг 27 минут
Сүхбаатар аймгийн 2010-2014 оны төсвийн орлого, зарлагын инфографик гарлаа.
Дэлгэрэнгүй

"АЖИЛ ЭРХЛЭЛТ" 2014 ОНЫ ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 25. 21 цаг 53 минут
Сүхбаатар аймгийн хэмжээнд ажиллах хүчний идэвх 48.3 хувьтай байна. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 2012 онд 63.5 хувь, 2013 онд 61.9 хувь, 2014 онд 62.1 хувийг тус тус эзэлж байна. Харин 2014 оны байдлаар Сүхбаатар аймагт ажиллах хүчний оролцооны түвшин 75.3 хувьтай байгаа нь улсын дүнгээс 13.2 пунктээр дээгүүр байна.2014 оны байдлаар эдийн засгийн идэвхгүй хүн ам 9.1 мян-д хүрсний дотор 34.3 хувийг эрэгтэйчүүд, 65.7 хувийг эмэгтэйчүүд тус тус эзлэж байна. Байршлаар нь авч үзэхэд хотод 45.2 хувь буюу 4.1 мянга, хөдөөд 54.8 хувь буюу 5.0 мянган хүн байна.
Дэлгэрэнгүй

АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 2014 ОНЫ ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 19. 22 цаг 30 минут
Бизнес регистрийн санд бүртгэлтэй барилгын үйл ажиллагаа явуулж байгаа 17 аж ахуйн нэгж байна. 2014 онд аймгийн хэмжээний нийт ажиллагсдын 1.4 хувь буюу 352 хүн барилгын салбарт ажиллаж байгаагийн 22.1 хувь буюу 78 нь эмэгтэй ажиллагсад эзэлж байна. Барилгын салбарт ажиллагсад урьд оноос 6.4 хувь буюу 24 хүнээр буурчээ. Аймгийн хэмжээнд 2014 онд 105.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь өнгөрсөн оноос 5.3 дахин буюу 85.8 тэрбум төгрөгөөр, 2008 оныхоос 30.6 дахин тус тус өсчээ. Нийт барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн 7.9 хувь буюу 8.4 тэрбум төгрөгийг ажлыг аймгийн барилгын компаниуд, 92.1 хувь болох 95.9 тэрбум төгрөгийн ажлыг гадны барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажил өнгөрсөн оноос аймгийн барилгын компаниуд 2.2 дахин, гадны гүйцэтгэгч барилгын компаниудын 6.1 дахин өссөн байна. 2014 онд 70 барилга, байгууламж ашиглалтанд орсон бөгөөд өнгөрсөн оноос 3.2 дахин, 2008 оноос 5.4 дахин өссөн гүйцэтгэлтэй байна.
Дэлгэрэнгүй

СҮХБААТАР АЙМГИЙН 2013-2014 ОНЫ БАЙДЛААР ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛЭЭР ИНФОГРАФИК ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 06 сар 15. 10 цаг 02 минут
Сүхбаатар аймгийн 2013-2014 оны байдлаар гэмт хэргийн талаарх мэдээллийг инфографик хэлбэрээр гарлаа.
Дэлгэрэнгүй

2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 06 сар 14. 10 цаг 53 минут
2015 оны 5 дугаар сарын байдлаар аймгийн нийгэм, эдийн засгийн мэдээлэл инфографик хэлбэрээр гарлаа
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 11 цаг 37 минут
Хүн ам, орон сууцны завсрын тооллогын комиссын анхдугаар хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын хурлын зааланд зохион байгуулахад комиссын ирвэл зохих 20 гишүүдээс 15 гишүүн буюу 75 хувийн ирцтэй оролцлоо. Хуралдааныг Засаг дарга бөгөөд комиссын дарга Ж.Батсуурь нээж үг хэлэв.
Дэлгэрэнгүй

ТАРЬСАН МОДОО УСЛАЖ, АРЧЛАВ

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 11 цаг 07 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал зуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02 өдрийн А/146 дугаар тушаалаар "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-нд оролцож хэлтсийн хамт олон 2015.05.02-ны өдөр урьд онд тарьсан модоо услаж, зэрлэг болон хогийн нь цэвэрлэж, Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын хуваарилалтын дагуу Өмчийн албатай хамт 10 нүх ухаж, 13 ширхэг мод нэмж тарьлаа. Тарьсан модоо усаллаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 5 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 08 цаг 24 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл сурталчилгааны графикийн дагуу 06 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагт аймгийн тамгын газрын иргэний танхимд Аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 5 дугаар сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, Э.Анхцэцэг нар нь бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, “SB” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 06-р сарын 3-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 11500
  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2550
  Шингэн сүү, л

1800

  Ноолуур, кг

50000

  Бензин, А-80 1463
  Бензин, А-92

1533

  Дизелийн түлш 2120
  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020