Аймгийн удирдлагууд болон агентлаг, албад, ААН-ийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 11. 15 цаг 10 минут
Аймгийн 2014 оны жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын урьдчилсан дүн, статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас статистик мэдээллийг интернетгүй орчинд хэрхэн авах талаар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн аймгийн удирдах ажилтны цуглаан дээр хэлтсийн дарга Т.Эрдэнэбат мэдээлэл, сургалтыг хийлээ.
Дэлгэрэнгүй

2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УЛС, АЙМАГ, СУМ, БАГУУДЫН ДҮН

Нийтэлсэн: 2015 он 01 сар 10. 22 цаг 23 минут
2014 жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад 51 сая 980 мянга 926 толгой мал тоологдсон. Харин манай аймагт 2 сая 818 мянга 181 толгой мал тоологдлоо. Аймаг, сум, багуудын мал тооллогын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй рүү орж авна уу.
Дэлгэрэнгүй

Монгол Улс 2014 оны 01 дүгээр сард 3 сая дахь иргэнээ угтан авна

Нийтэлсэн: 2015 он 01 сар 09. 22 цаг 38 минут
Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах ажил улс орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн албан бичиг, "Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах журам" холбогдох шийдвэрүүдийг хүлээн авч, аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооноос aймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлэгийн дарга, Статистикийн хэлтсийн дарга нарын оролцуулан видео хурал хийж мэдээлэл, танилцуулга хийлээ. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний 00:00 цагаас эхлэн төрсөн хүүхдийн тоо мэдээллийг батлагдсан маягтын дагуу бүртгэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын 2014 оны урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 01 сар 07. 08 цаг 49 минут
Мал тооллогын дүнгээр 2014 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 2.8 сая толгойд хүрч, 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өслөө. Таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 231.2 мянга, үхэр 195.9 мянга, тэмээ 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа 1001.7 мянгад хүрч, 2013 оныхоос адуу 28.2 мянга, үхэр 23.9 мянга, хонь 164.2 мянга, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурлаа.
Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн эхниий 11 сарын нийгэм, эдийн засгийн байдал

Нийтэлсэн: 2014 он 12 сар 09. 21 цаг 15 минут
Хүн ам: Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 дүгээр сард 1223 хүүхэд шинээр мэндэлж, 329 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 894 болж 2013 оны мөн үеийнхээс 9.6 хувиар буюу 78-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 21.8, нас баралт 5.9 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.4 пункт, нас баралт 0.2 пунктээр тус тус өссөн байна. Хөдөлмөр: Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 11 дүгээр сарын эцэст 867 болсны 422 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 761 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 3 дахин буюу 512 хүнээр өсч, 2013 оны 12 дугаар сарын эцсээс 0.3 хувь буюу 2 хүнээр буурсан байна. Эхний 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2364 иргэн шинээр бүртгүүлсний 1010 иргэн ажилд зуучлагдан орсны дотор 834 нь шинэ ажлын байр байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн мал тооллогын комиссын гишүүдэд семинар өглөө

Нийтэлсэн: 2014 он 12 сар 06. 20 цаг 01 минут
Аймгийн мал тооллогын комиссын гишүүдэд мал тооллогын маягт, холбогдох хууль, эрх зүйн актын талаар семинарыг өгч,сумдын мал тооллогын ажилд хяналт тавих, мал тооллогын тоонд гарсан групптэй уулзаж,
Дэлгэрэнгүй

2014 оны жилийн эцсийн өрх, хүн ам, мал тооллогын семинар болов.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 05. 23 цаг 06 минут
Жилийн эцсийн өрх, хүн ам, ХАА-н тооллогын талаар аймгийн Засаг даргын А/496 тоот захирамж гарч аймгийн комиссын гишүүдыг томилох, сумын тооллогын комиссын дарга бөгөөд сумын Засаг дарга нарт 13 чиглэлээр, мал бүхий иргэд, ААНБ-д 4 чиглэлээр тус тус үүрэг өгөгдлөө. Энэхүү захирамжийг сумд болон аймгийн комиссын гишүүдэд хүргүүлж ажилласан.
Дэлгэрэнгүй

Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2014 он 12 сар 05. 22 цаг 25 минут
Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тус хэлтэс нь орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд хэлстийн ахмад ажилтнууд болон ажиллаж байсан хүмүүс, бүх сумдын Засаг дарга, орлогч дарга, Төрийн сангийн төлөөлөгч, Мал үржлийн тасгийн ажилтнууд, багийн Засаг дарга, мэдээ тайлан хариуцан ажилладаг эдийн засагч, Нягтлан бодогчдын төлөөлөл, аймгийн зарим удирдлагууд зэрэг 120 гаруй ажилтан ахмадууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 12-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1283

  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг 2250
  Шингэн сүү, л 2200
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1933
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2515

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018