СТАТИСТИКИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийтэлсэн: 2015 он 03 сар 27. 13 цаг 07 минут
Үндэсний Статистикийн Хорооноос Статистикийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 2014 оны 3-сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийтэлсэн: 2015 он 03 сар 20. 17 цаг 14 минут
Аймгийн засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулсан “Аймгийн тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн” 2015 оны 03 дугаар сарын 20-нд аймгийн нутгийн удирдлагын хурлын их танхимд болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийтэлсэн: 2015 он 03 сар 20. 16 цаг 53 минут
Аймгийн засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулсан “Аймгийн хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтан, мэргэжилтний зөвлөгөөн” 2015 оны 03 дугаар сарын 19-нд аймгийн нутгийн удирдлагын хурлын их танхимд болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 18 цаг 35 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл суртчилгааны графикийн дагуу 03 дугаар сарын 13-ний өдөр аймгийн тамгын газрын иргэний танхимд Аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 2 дугаар сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, О.Ундрах нар бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, “SB” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 09 цаг 43 минут
I.1 Хүн ам Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 2 дугаар сард 230 хүүхэд шинээр мэндэлж, 45 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 185 болж 2014 оны мөн үеэс 48.0 хувиар буюу 60-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 4.0, нас баралт 0.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр өсч, нас баралт 0.5 пунктээр буурсан байна.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН КОМПЬЮТЕРТ ВИРУСЭЭС ХАМГААЛАХ ПРОГРАМ СУУЛГАЛАА.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 05. 21 цаг 34 минут
Үндэсний Статистикийн Хорооноос анхан шатны нэгж болох Сумдын багийн Засаг дарга нарыг ажил үүргээ явуулахад нь дэмжлэг үзүүлж албаны компьютерт нь антивирусын программыг 2 дахь жилдээ 365 хоногийн лизенцтэй суулгахаар орон нутагт ирүүллээ. Сумдын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж , сумдаас багийн Засаг дарга нарын компьютерийг авчруулан 2 дугаар сарын 9-ноос 27-ны хооронд хэлтсийн мэргэжилтнүүд вирусын програмыг бүрэн суулгаж ажилд нь оруулаад байна.
Дэлгэрэнгүй

ТАРЬСАН МОДОО ЦАСААР ХУЧЛАА

Нийтэлсэн: 2015 он 03 сар 02. 09 цаг 39 минут
Хэлтсийн ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”,-өөр 25 ширхэг улиас модыг 2014 оны 5 дугаар сард Баруун-Урт сумын зүүн талд, 5 дугаар тойргийн гадна тарьж ургуулсан модон дээрээ 2015 оны 3 дугаар сарын 1-ны өдөр очиж, ойр орчмын цасаар хучилтыг хийн, хогийг цэвэрлэлээ.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 02 сар 18. 11 цаг 06 минут
Аймгийн Засаг даргатай Статистикийн хэлтсийн дарга 2015 оны хийх ажлын үр дүнгийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгууллаа. Гэрээнд 5 зорилтын хүрээнд 63 ажлыг төлөвлөн оруулж, аймгийн Засаг дарга тусгайлан 6 ажлыг тусгай захиалгат бүтээгдэхүүнд нэмж тусгалаа. Мөн аймгийн Засаг даргаар Статистикийн хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлууллаа.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
 /2018 оны 6-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1250
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 5500
  Элсэн чихэр, кг 2100
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1300
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1683
  Бензин, А-92 1830
  Дизелийн түлш 2113

     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018