ХУВААРЬТ ГАЗРЫН ЦАСАА АРИЛГАЛАА.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 17. 11 цаг 41 минут
Баруун-Урт сумын Засаг даргын хот орчноо цэвэр, аюулгүй байлгах талаар гаргасан 2015 оны захирамжийн дагуу 2017 оны 01 сарын 14-ны бямба гаригт хэлтсийн хамт олон Дөрвөлж
Дэлгэрэнгүй

ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 17. 09 цаг 01 минут
Оны эцэст 17.6 мянган өрх, 60.0 мянган суурин хүн амтай болж урьд оноос өрх 310, хүн ам 1240 хүнээр өслөө. Нийт өрхийн 45.4 хувь, хүн амын 45.6 хувь нь хөдөөд амьдарч байна. Хүн амын 49.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 64.2 хувийг 15-59 насныхан, 29.7 хувийг 0-14 насныхан, 6.2 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 55.7 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН 2016 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 12 сар 29. 03 цаг 14 минут
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 3029.7 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 1.3 хувь буюу 40.7 мянгаар буурсан байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 274.6 мянга, үхэр 209.3 мянга, тэмээ 7.9 мянга, хонь 1541.6 мянга, ямаа 996.3 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 15.0 мянга, хонь 24.1 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 437 толгой, үхэр 5.2 мянга, ямаа 79.7 мянган толгойгоор тус тус буурлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 11 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 14. 11 цаг 04 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл сурталчилгааны графикийн дагуу 11 дүгээр сарын 14-ний өдөр Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 11 дүгээр сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, гэрээт ажилтан Ц.Азжаргал нар бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, орон нутгийн “BBS”, “SB” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Захиалгын дагуу 13 ширхэг хэвлэн аймгийн удирдлагуудад болон агентлаг, албад, сумд, иргэдэд тархаан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 12 сар 13. 17 цаг 29 минут
Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн 11 дүгээр сарын инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭХНИЙ 11 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 13. 10 цаг 22 минут
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 сард 1167 хүүхэд шинээр мэндэлж, 305 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 862 болж урьд оны мөн үеэс 12.3 хувь буюу 121 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 20.1, нас баралт 5.2 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр буурч, нас баралт адил түвшинд байна.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮД СУМДАД ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 11. 19 цаг 16 минут
Аймгийн комиссын анхдугаар хурлаас гарсан шийдвэрийн дагуу жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын ажлаар сумдад мал тооллогын хяналт тавьж ажиллах 8 групп Аймгийн Засаг дарга бөгөөд мал тооллогын комиссын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу 12 сарын 9-нөөс сумдад томилолтоор ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ ДАРХЛАЛ ТОГТЦЫН СУДАЛГАА ЯВАГДАЖ ДУУСЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 11. 18 цаг 29 минут
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтоцын судалгааны 2-р ээлжийн 141 өрхөөс 134 өрхөөр орж судалгааг авлаа. Энэхүү судалгааг Эрүүл мэндийн газартай хамтран явуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 6 сумын 6 багаас 282 өрх түүвэрлэгдэн хамрагдсан бөгөөд нийт өрхийн 94.0 хувь болох 265 өрх судалгаанд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
2017.02.22 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2267
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   2200
  Хонины мах   кг   5500
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   3500
  Бензин А-80   литр   1630
  Бензин Ай-92   литр   1740
  Дизель түлш   литр   1870
  Цагаан ноолуур   кг   50000
  Бор ноолуур   кг   50000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time